Утас: 8003-2442, 8007-2442
8006-2442, 7777-0440
И-мэйл: info@dgb.mn
Анагаах ухааны доктор, дэд профессор С. Бадамжав эмчийн сонирхолтой ярилцлага.


Элэг-ний Бадамжав энэ нэрийг Монголчууд андахаа байжээ. Эх  орныхоо өнцөг булан бүрээс зорин ирж үзүүлнэ. Сураглаж хайна. Эмчлүүлнэ. Эдгэнэ. Эргээд баярлаж талархсанаа илэрхийлнэ. Энэ бүгдийн цаана өөрийн хөдөлмөрөөр босгож буй алдрын пирамид өрөгдсөөр л байна. Тэрбээр цөсний өвчин, Дотрын өвчний онош зүй, элэгний анхдагч өмөнгийн хэт авиан шинж, Хоол боловсруулах эрхтэний эмгэгтэй өвчтөний судалгаа, Эрүүл мэнд эрхэм баялаг зэрэг гарын авлага зөвлөмжүүд бичиж нийтлүүлжээ. Элэгний гэх тодотголтой ч дотрын зөвлөх, АШУҮИС-н багш, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Хорихын нэгдсэн эмнэлгийн зөвлөх гээд С.Бадамжав эмчийн хийх ажил их. Элэг судлаач эмчийн завгүй ажлын цагаас хумсалж ярилцсанаа та бүхэндээ хүргэе.

 

 

ТА БОЛ ЭЛЭГ СУДЛАЛААР МЭРГЭШСЭН МОНГОЛЫН НЭРТЭЙ ЭМЧ, ЭРДЭМТЭН ДОКТОРУУДЫН НЭГ ӨНӨӨДӨР МАНАЙД ЭЛЭГНИЙ ӨВЧИН ЯМАР ТҮВШИНД БАЙГАА ВЭ? УГ ӨВЧНӨӨР ӨВЧЛӨГСӨДИЙН ТОО ЖИЛЭЭС ЖИЛД ӨСЧ БАЙНА. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУД ЯАГААД ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БАЙНА ВЭ. ЭНДЭЭС ЯРИАГАА ЭХЭЛМЭЭР БАЙНА Л ДАА.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн онд гаргасан судалгаагаар Монгол улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Тэгээд зогсохгүй элэгний хорт хавдраар нас барагсдын тоогоор мөн тэргүүлж байна. Уг үзүүлэлт бол манай оронд өгч байгаа түгшүүрийн дохио аюулын харанга юм. Гэвч үүнийг мэдэрч байгаа хүн, сэтгэл зовнин хүлээж авч байгаа газар ховорхон байх шиг. Манайхан өөрийн тань хэлдгээр байгаагараа л байж байна. Элэгний өвчнөөр өвчлөгсөдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь харамсалтай. Энэ чигийн боловсрол мэдээлэл дутмаг, нийгмийг хамарсан үйл ажиллагаа хомс байгаагийн гор одоо гарч байна даа.

Уул нь миний бодлоор Эрүүл мэндийн яам, харьяа байгууллага нь хүн амын олонх нь ямар өвчнөөр өвдөж, нас баралтын тоо хаанаа дийлэнх байна гэдгийг тогтоогоод тэр өвчинтэй тэмцэхэд бүх арга чиглэлээ хандуулах хэрэгтэй. Миний бие ерөн найман онд шиг санагдана, олон улсын стандартад нийцсэн жишиг бүхий оношлогооны төвтэй болмоор байна гэж сонин хэвлэлд бичиж байсан. Өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Элгийг манайхан дүлий эрхтэн гэдэг боловч эмгэг байдлаа эзэндээ эртээ мэдэгдэж, ямар нэгэн байдлаар дохио өгдөг. Харамсалтай нь бид тэрхүү дохиог нь анзааралгүй явж өөрсдөө дүлий царайлаад элэгний үрэвслээ хатууралд, хатуурлаа хавдарт хүргэдэг. Элэгний халдварт өвчнөөр өвдсөн хүн 10-15 жилийн дараа хатуурал, 20-25 жилийн дараа хорт хавдраар өвчлөх магадлалтай.

ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ЭНЭ ҮЕД ТӨР ЗАСГИЙН БОДЛОГО ДУТАГДААД БАЙНА УУ ДАА. ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АППАРАТ БҮХИЙ ОНОШЛОГООНЫ ТӨВТЭЙ, ЭНЭТХЭГ, СОЛОНГОСТ ХИЙЖ БУЙ ХАГАЛГААГ ӨӨРСДӨӨ ХИЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?

Энэ асуудлыг зүгээр нэг яриад өнгөрөх биш ажил хэрэг, бодлого зорилт болгомоор байна. Төр засгийн бодлого  хэрэгжилт үнэхээр дутагдаж байн. Би хэлээд байна шүү дээ. Элэгний өвчлөл ийм өндөр шатанд хүрчихсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бидэнд анхааруулаад байхад өөрсдөө дүлий царайлж болохгүй биз дээ. Засгийн газраас Эрүүл мэндийн яаманд чиглэл өгч элэгний гэгддэг эмч нар, эрдэмтэн докторуудыг нэг баг болгох хэрэгтэй. Мөн энэ хүрээнд аймаг бүр элэгний эмчтэй болмоор байна. Хөдөө гадааныхан хотод ирээд өнөө л улсын болоод хувийн эмнэлэгүүддээ оочер дугаар захиж, хэдэн өдөр шөнө, сар жилийн ажил болдог. Энэ байдлыг халах нь зүйн хэрэг. Аймгуудад зүрхний, бөөрний, нүдний гээд тусгайлсан эмч нар байна. Түүн шиг яагаад элэгний эмч гэж мэргэжлийн эрдэмтэд байж болдоггүй юм бэ. Хамгийн их хэрэг мандааж, аюул нүүрлээд байгаа нь элэгний өвчлөл биз дээ.

ЕР НЬ МОНГОЛЧУУДЫН ДУНД ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ ИХСЭЖ БАЙГААГИЙН ШАЛТГААН ЮУ ВЭ??

А, В, С, D, E гэхчилэн арваад вирус хүний элгийг сонгомолоор гэмтээж эрүүл эд эсийг нь эмгэг байдалд хүргэн өвчлүүлдэг. Манай улсад 400,000 гаруй хүн элэгний вирустай, улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. 2016 оны байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 26 хувийг элэгний В, С вирус, эмийн болон архины шалтгаант элэг хатуурах өвчлөл эзэлж байгаа бөгөөд элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын тоо ихсэх хандлагатай байна.. Өндөр хөгжилтэй орнуудад архины шалтгаант элэгний эмгэг илүү байдаг бол манайд вирусийн шалтгаан давамгайлж байна. Дээр хэлсэнчлэн элэгний үрэвслийг үүсгэгч нийт 10 гаруй вирус байна л даа. Эдгээрээс архагшдаггүй вирус нь А, Е буюу бидний ярьдгаар бохир гарын шар юм. Бусад нь шприцны шар гэсэн ойлголт руу ордог. Гэхдээ шарласан болгон архаг элэгний эмгэгтэй болохгүй. Хэрвээ тухайн хүний дархлаа сайн байвал бүрэн эдгэрэх боломжтой. Вирусээс гадна архины хэрэглээ дараагийн том шалтгаан юм. Хэрвээ 50 гр архи уугаад шартаж байгаа бол элэг архийг задалж чадахгүй байна гэсэн үг. Тийм болохоор архины хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

ЭЛЭГНИЙ ӨВЧНИЙ ҮЕД ЯМАР ШИНЖ ИЛЭРДЭГ ВЭ?

Ажиглавал бие сульдаж аюулхай цанхайна. Аюулхай цанхайхаар хүмүүс ходоод гэж андуураад байдаг. Шалтгаангүй ядарч бие сульдаад байвал эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Нэг удаа ирж үзүүлчихээд хайхраагүй явж байгаад таван жилийн дараа өвчнөө хүндрүүлээд ирэх бус тууштай эмчилгээ хийлгэх нь чухал. 20 хувьд нь огт шинж тэмдэг илрэхгүй өвчлөл явагдана. Үе үе эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдах нь зөв. Шинжилгээ хийлгэхэд ямар алдаа гарч байна гэхээр элэгний Алат, Асат-г үзээд байдаг. Элгэнд хоёр л өөрчлөлт гарна. Бүтэц нь алдагдаж барзайгаад ирэхэд комьпютерээс өөр юу ч оношлохгүй. Харин элэгний үйл ажиллагааг цусны шинжилгээгээр мэднэ. Тэр үед ямар алдаа гарч байна гэхээр миний Алат Асат хэвийн байна гэдэ. Тэгж явсаар 10 жилийн дараа үзүүлэхэд элэгний бүтэц аль хэдийнээ алдагдсан байдаг. Хүн өөрийгөө сайн сонсох хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч эрүүл биеэрээ өөрийгөө чимж явах хэрэгтэй. Элэгний өвчинд аль ч насныхан өртөж болно. Хүүхдэд ч цирроз үүсч байна. Тэгэхээр эрүүл явах нь урлаг ч юм өөрийгөө авч явах соёл ч юм. Манайхан өвчилсөн хойноо өвчнөө хөөгөөд байдаг, өвчний явц хурдасхад л бурхан болж байна.

ЭНЭ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ТАЛААР АСУУХГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ БАЙХ?

Зохистой зөв хооллох хэрэгтэй. Манайд учиргүй олон цайны газар байна. Жижигхэн цайны газруудад эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйлчилгээ явуулдаг. Тэд аяга тавгаа стандартын дагуу угааж цэвэрлэдэггүй. Тиймээс аль болох гадуур хооллохгүй байж, шүдний чигчлүүрийг сольж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн шивээс хийлгэхээс татгалзах нь зөв. Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадвал айх зүйл байхгүй. Манайхны дунд Би одоо ажилтай байна, дараа эмчилгээ хийлгэе гэсээр байгаад өвчнөө архагшуулчихдаг сул тал ажиглагддаг. Элэгний хатуурал, хавдраар өвчлөхгүй байхад хувь хүний өөртөө тавих анхаарал хамгийн чухал.

АЛТАН ЧАГНУУРСОНИНД ТАНЫ ЗӨВЛӨГӨӨНҮҮД ҮЕ ҮЕ ГАРАХ НЬ БИЙ. ТА ТЭГВЭЛ ЭЛЭГНИЙ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСТ ХАНДАЖ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ.

Байгаль хүн төрөлхтөнд ургамлын ертөнц хэмээх гайхамшгийг бэлэглэжээ. Ургамлаар голдуу хооллодог хүмүүс өвчлөх нь бага, урт насалдаг байна. Ургамлаар зүрх, судас, хоол тэжээлийн замын, амьсгалын, элэг цөсний замын өвчнүүдийг эмчилдэг бас урьдчилан сэргийлдэг. Шим тэжээлтэй хоол бол урт наслах, эрүүл амьдрах нэг үндсэн хүчин зүйл мөн. Ургамалд агуулагддаг уураг, өөх тос, нүүрс ус бол хүний биемахбодийн нөхөн сэргээх энергийн эх үүсвэр болдог.

Элэгний халдварт өвчин бол маш удаашралтай явагддаг өвчинд ордог. Эмээр эмчлэхээс гадна хоол хүнс нь олон төрлийн өвчнийг эдгээх аргуудад маш чухал үр дүнтэй байдаг. Элэгний үрэвсэлтэй өвчтөнд тохирох амин дэм агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ байнга эм хэрэглэдэг өвчтөний хувьд эм нь элэгний өвчнийх нь найз болчихсон байдаг. Ийм үед тохирсон хүнсийг хэрэглэснээр илүү үр дүнтэй байна. Түүнчлэн орчин үед эхэсийн бэлдмэлийг түлхүү хэрэглэж байна.

ЭХЭСИЙН НАЙРЛАГАТАЙ ГЭХЭЭР СОНИРХОЛ ТАТАЖ БАЙНА Л ДАА. ЭНЭХҮҮ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨЧ?

Хүний эхэсийн бэлдмэл нь эрүүл мэндийн төдийгүй гоо сайхны маш өндөр  үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Эхэс нь хүний бие махбодийн эд эсийг нөхөн төлжүүлэх, дааврын тэнцвэржүүлэх,  хөгшрөлтийн эсрэг, элэгний үйл ажиллагааг сайжруулах, дархлааг дэмжих зэрэг эрүүл мэнд болон гоо сайхны сөрөг өөрчлөлтөнд бодитой үр нөлөөтэй биолигийн идэвхт нэгдлүүд агуулдаг.

ИНГЭЭД БОДОХООР ЭНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА ИХ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА. ЭХЭСИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ УНШИГЧДАД МЭДЭЭЛЭЛ БОЛГОН ХҮРГЭЭЧ?

Эхэс гэдэг нь жирэмсэн эмэгтэйн умайн хананд шигдэн ургасан, олон сарын турш эх ураг хоёрыг холбож, үр хөврөлийн өсөлт хөгжилтөнд шаардлагатай шим тэжээлийн бодис, хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй амин чухал түр зуурын эрхтэн юм. Элэгтэй төстэй харагдах энэ эрхтэнд эхийн цус, хүүхдийн цус холилдохгүйгээр зэрэгцэн урсаж бодисын солилцоо явагддаг. Харин хүүхэд төрсний дараа өөрийн уушгиараа амьсгалдаг болж, өөрөө сүү хөхөн тэжээл авч, хаягдал бодисоо өөрийн өтгөн шингэн  гадагшлуулдаг болж эхэлдэг учраас эхэс хэрэггүй болж эхийн биеэс гарах ёстой болдог. Гадаадын улс орнууд ялангуяа япончууд хүүхдийг төрсний дараа эхэсийг хэзээд хэрэггүй болсон мэт үздэггүй. Яагаад гэвэл эхэст хүний бие махбодид хэрэгтэй амин чухал бодисууд агуулагддаг болохыг судалсан учраас юм.

ЭХЭСИЙН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭВЭЛ ЭЛЭГНИЙ ӨВЧНИЙГ ДААМЖРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ?

Хүний эхэсийн тарилга нь эрүүл эхийн эхэсээс гаргаж авсан биологийн идэвхит бүтээгдэхүүн бөгөөд 1954 онд Японд анх үйлдвэрлэн, өнөөг хүртэл  130 –аад төрлийн өвчин эмгэгүүдэд хэрэглэн, үр дүнгээ өгч байна. Манайхан эмнэлэгт хэвтсэн хэд хоногт элгээ бүрэн эмчиллээ гэж бодоод цаашид анхаарахгүй орхиод байдаг дутагдалтай. Элэгний вирусын эсрэг эмчилгээ нь вирусын эсрэг хэд хэдэн эмүүдийн хавсарсан байдлаар үр дүнгээ өгдөг. Өөрөөр хэлбэл тухайн өвчтөн эмчилгээний явцад олон тооны эм эмийн бүтээгдэхүүн хэрэглэх бөгөөд, шалтгааны хүчин зүйлийг арилгаж байгаа хэдий ч илрэх гаж нөлөө, эмийн шалтгаант хордлогууд цөөнгүй ажиглагддаг. Иймд эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд эхэсийн бэлдмэл маш өндөр үр дүнтэй. Элэгний цусан хангамжийг сайжруулж, эд эсийг нөхөн сэргээгээд зогсохгүй, дархлаа дэмжин, бие махбодийн үйл ажиллагааг ерөнхийд нь сайжруулах цогц үйлчилгээтэй.

ТЭГВЭЛ ЭНЭ БҮТЭЭГДЭХҮҮН МААНЬ МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ЯМАР ҮР ДҮН ҮЗҮҮЛЖ БАЙГАА ТАЛААР?

Маш олон байгаа. Жишээ нь Тархины цус харвалтын улмаас  саажилт үүссэн өвчтөний нөхөн сэргээх эмчилгээнд, саажсанаас хойш 21 хоногийн дараа энэхүү тариаг өдөрт 4мл-ээр 25 өдөр булчинд тарьж хэрэглэхэд, саажилттай хэсэг нь нөхөн сэргээгдэж, тухайн эрхтний үйл ажиллагаа нь сэргэн эрч хүчтэй ажиллаж амьдарч байна. Мөн элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурлын үеийн хам шинжүүд, архаг ядаргаа,  арьсны үрчлээ, нөсөөжилт, арьс цайх өвчин, цэвэршилтийн хам шинжийн эмгэгүүдэд маш үр дүнтэй байгааг хэрэглэж үзсэн хүмүүс бидэнд мэдээлж байгаа.

ЭНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХЭД ЮУГ АНХААРАХ БЭ? ЭХНИЙ ҮР ДҮНГЭЭ ХЭДИЙ ХУГАЦААНЫ ДАРАА ӨГДӨГ ВЭ?

Бүтээгдэхүүний тун хэмжээг нас биеийн онцлогт тохируулан эмчийн заавраар хэрэглэнэ. Ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчид хандах хэрэгтэй .Үр дүнгийн хувьд өвчний хүнд, хөнгөн явцаас шалтгаална. Жишээ нь: Архаг ядаргаа, дархлаа суларсан байдал байдалд 14 хоногийн дараа, элэгний архаг үрэвслийн үед 3 сарын дараа үр дүн нь илэрнэ.

ЭХЭСИЙН ТАРИЛГЫГ ЭРҮҮЛЖИХИЙГ ХҮССЭН ХҮН БҮХЭН ЭМЧИЙН ЗААВРЫН ДАГУУ КУРСЭЭР ХИЙЛГЭЖ БОЛДОГ ГЭЖ СОНССОН. ЭНЭ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨЧ?

-Тэгэлгүй яахав хүний эхэсийн тарилгыг эрүүл мэнд гоо сайхандаа анхаардаг хүн болгон хэрэглэж болно. Лайннек тарилга нь дараах үндсэн гол үйлчилгээг танд үзүүлнэ. Тухайлбал,

1.    Элэгний үйл ажиллагааг дэмжинэ.

2.    Цэвэршилтийг анагааж, нөхөн үржихүйг дэмжинэ

3.    Арьс, гоо сайхан /нөсөө толбо, батгажилт, нүхжилт, харшил, арьсны өвчлөлийн эсрэг/

4.    Хөгшрөлтийн эсрэг /нойргүйдэл, архаг ядаргаа, үс уналтыг эмчилж, үрчлээг багасгана/

5.    Үе мөчний холбогч эд эсийг нөхөн сэргээх

6.  Осол гэмтэл, мэс засал, цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ, шархны эдгэрэлтийг хурдасгана

7.    Дархлааг дэмжих үйлчилгээтэй. Мөн архаг, удаан хугацааны ядаргааг эмчилж, бие махбодыг бүхэлд нь хоргүйжүүлэн биеийн жинг бууруулах хүртэл үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон. Хэрэглэж байгаа хүнийг эсийн түвшинд эрүүлжүүлж, биемахбодыг нь бүхэлд нь тэнцвэржүүлж, амьдралын  чанарыг дээшлүүлж үргэлжийн сэтгэл хангалуун байлгах бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 80032442, 80062442, 80072442 дугаарын утсаар авах боломжтой.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.

 

2018-12-06 | 2933