Япон улсын хүний эхэсийн бэлдмэлийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсын эмийн зах зээлд оруулж ирж байгаа “Ди Жи Би” ХХК-ны LAENNEC inj тарилгыг элэгний соривжилтын (фиброз) эмчилгээний практикт хэрэглэн үр дүнг тооцох зорилгоор Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгийн Хоол боловсруулах тасгийн эрхлэгч Д.Бадамсүрэн (Ph.D) удирдан С.Бадамжав (Ph.D, дэд профессор), Л.Тулгаа3(Ph.D) нараар ахлуулсан ШУГТЭ, АШУҮИС, АУС, Дотрын II тэнхим, Элэг судлалын профессорын баг 2015 оны 11 сарын 20-ны өдрөөс 2016 оны 1 сарын 20-ныг дуустал судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно.
Элэгний фиброзын үед “Laennec” тарилгыг хэрэглэн зарим
нэгэн үр дүнг тооцох судалгаа
Д.Бадамсүрэн1,2 (Ph.D),
С.Бадамжав2(Ph.D, дэд профессор),
Л.Тулгаа3(Ph.D),
1-ШУГТЭ
2-АШУҮИС, АУС, Дотрын II тэнхим,
Элэг судлалын профессорын баг
3- АШУҮИС, АУХ
Судалгааны ажлын үндэслэл
Өнөөдөр дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 63 хувь нь халдварт бус өвчнөөр буюу 36 сая хүн нас баржээ.
Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа өвчлөл 2004 онтой харьцуулахад 10000 хүн амд 1.2-2.0 дахин нэмэгджээ. Халдварт бус өвчний шалтгаан болсон архи, тамхины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал нь манай улсын хүн амын дунд эрс нэмэгдэж, 45-64 насны хүмүүсийн талаас илүү буюу 53.2 хувь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна.
Монгол улсад 2014 оны байдлаар 10000 хүн амд ногдох хоол боловсруулах тогтолцооны өвчин (1133.8) хоёрдугаар байрыг эзэлж байгаа бөгөөд 2013 онтой харьцуулахад 77 тохиолдлоор нэмэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны гуравдугаар байрыг хоол боловсруулах тогтолцооны эмгэг 10000 хүн амд 324.3 тохиолдол бүртгэгдсэн байна.
2004 онд хоол боловсруулах тогтолцооны өвчний дотор 23.7 хувийг элэгний эмгэг, 15.8 хувийг цөсний өвчнүүд эзэлж байсан бол 2014 онд элэгний эмгэг 27.8 хувь болж тогтвортой нэмэгдэн, цөсний хүүдийн өвчнүүд 13.6 хувийг эзэлж буурсан байна.1.
Дэлхийн хүн амын нас баралтын 2030 он дахь нас баралтын төлөв байдалд зүрхний ишеми, тархины судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин эхний шалтгаан болж байхад 2013 оны байдлаар манай улсын нас баралтад эзлэх хувиар зүрхний ишеми өвчин, тархины судасны өвчин, элэгний хатуурал өвчний шалтгаант нас баралт тэргүүлж байна2.
Архины шалтгаант элэгний эмгэгийн 39%-ийг элэгний цирроз, 27%-ийг элэг өөхлөх эмгэг, 11%-ийг элэгний архаг үрэвсэл тус бүр эзэлдэг4. ШУГТЭ-ийн ХБЭСТ-д хэвтэн эмчлүүлсэн 322 тохиолдолд хийсэн (2009) судалгаагаар 30,12% вирүсийн шалтгаант, 14,6% архины шалтгаант, 55,28% вирүс болон архины хавсарсан шалтгаант элэгний циррозтой байжээ3.
“Laennec” буюу хүний ихэсийн тарилгын найрлагад элэгний эсийн өсөлтийн хүчин зүйл байдаг. Элэгний эсийн өсөлтийн хүчин зүйл тирозинкиназа ферментийг идэвхжүүлснээр RAS уураг, МАР киназагийн хэмжээ нэмэгдэн элэгний эсийн нөхөн төлжилт эрчимжиж, фиброзын зэрэг буурдаг.
Судалгааны ажлын зорилго
Элэгний фиброзын үед “Laennec” тарилгыг хэрэглэн, үр дүнг тооцох
Судалгааны ажлын зорилтууд
1. Элэгний фиброзын зэргийг сийвэнгийн шууд бус биомаркерийн аргаар тодорхойлох
2. “Fibroscan” багажийн тусламжтай элэгний фиброзын зэргийг тодорхойлох
3. “Laennec” тарилгыг элэгний фиброзтой тохиолдолд хэрэглэн үр дүнг тооцох
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй
Судалгааны ажлыг “Биоанагаахын судалгаанд хүнийг хамруулах тухай олон улсын ёс зүйн удирдамж” (Хельсинкийн тунхаглал, 1964, 2000), Олон улс болон Монгол улсад мөрдөгдөж буй удирдамжуудын дагуу ‟Хувь хүнийг хүндэтгэх, үр ашигтай байх, үнэнч байх” зарчмуудыг баримтлан судалгаанд хамрагдсан хүмүүсээс баталгаажуулсан, таниулсан зөвшөөрөл авах хуудсаар судалгаанд оролцох зөвшөөрлийг бичгээр авсан. Судалгаанд хамрагдагсдад лабораторийн болон багажийн шинжилгээг эмчилгээний өмнө болон хойно хийв.
Захиын цусны шинжилгээнд лейкоцит, эритроцит, тромбоцит, нейтрофил, лимфоцитыг, биохимийн шинжилгээнд нийт уураг, альбумин, АсАТ, АлАТ, нийт билирүбин, ЩФ үзүүлэлтүүдийг үзлээ.
Элэгний фиброзын зэргийг сийвэнгийн шууд бус биомаркерийн аргаар буюу APRI тест, мөн Франц улсын Fibroscan touch 502 аппаратаар тус тус тодохойлов.
APRI тест:
Эмнэл зүйн судалгаа
Эмнэл зүйн судалгаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Хоол Боловсруулах Эрхтэн судлалын кабинет болон тасагт үзүүлсэн, хэвтэж эмчлүүлсэн, элэгний фиброзтой 8 тохиолдлыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хамруулсан. Сайн дураараа судалгаанд хамрагдагсдад “Laennec” тарилгыг 4 мл тунгаар 25 хоногийн турш булчинд тарьсан.
Статистик боловсруулалт
Судалгааны явцад цуглуулсан мэдээллийн статистик боловсруулалтанд SPSS-19.0 программыг ашиглан, шаардагдах параметрийн болон параметрийн бус тестүүдээр тооцооллыг хийн үр дүнг тооцов.
Судалгааны ажлын үр дүн:
Эмнэл зүйн судалгаанд авсан тохиолдлуудад дундаж нас 52.71±0.76 байв. Хүйсийн хувьд эрэгтэй 44.4%, эмэгтэй 55.6%-ийг эзэлж байлаа. В вирүсийн шалтгаант элэгний эмгэгтэй 50%, С вирүсийн шалтгаант элэгний эмгэгтэй 25%, архины шалтгаант 25% тус тус эзэлсэн.
Захын цусны шинжилгээнд эмчилгээний өмнө лейкоцитын доод утга 2.86*109, дээд утга 7.5*109, дундаж 4.61*109±1.7, эмчилгээний дараа 25 дахь хоногт лейкоцитын доод утга 3.66*109, дээд утга 6.37*109, дундаж 5.67*109±1.76, эмчилгээний өмнө эритроцитын доод утга дээд утга 5.1*1012, дундаж 4.75*1012±0.38, эмчилгээний дараа эритроцитын доод утга 4.5*1012, дээд утга 5.7*1012, дундаж 4.88*1012±0.49, эмчилгээний өмнө тромбоцитын доод утга 191*109, дээд утга 342*109, дундаж 239.83*109±58.24, эмчилгээний дараа тромбоцитын доод утга 172*109, дээд утга 48, дундаж 268.33*109±72.05, эмчилгээний өмнө лимфоцитын доод утга 28.6, дээд утга 47.9, дундаж 38.47±9.19, эмчилгээний дараа лимфоцитын доод утга 34, дээд утга 47.9, дундаж 39.28±5.29, эмчилгээний өмнө нейтрофилийн доод утга 36.8, дээд утга 60.8, дундаж 47.9±10.4, эмчилгээний дараа нейтрофилийн доод утга 44.9, дээд утга 56.2, дундаж 50.55±4.74 байв.
Биохимийн шинжилгээнд эмчилгээний өмнө нийт билирүбиний (мкмоль/л) доод утга 8.9, дээд утга 16.41, дундаж 12.6±5.7, эмчилгээний дараа доод утга 7.6, дээд утга 15.4, дундаж 10.2±4.9, эмчилгээний өмнө нийт уураг (г/л) доод утга 67.2, дээд утга 76.3, дундаж 72.37±8.79, эмчилгээний дараа доод утга 64.3, дээд утга 85.39, дундаж 75.17±9.1, эмчилгээний өмнө альбумин (г/л) доод утга 40, дээд утга 46.06, дундаж 42.66±6.0, эмчилгээний дараа доод утга 42, дээд утга 46.06, дундаж 43.53±6.1, эмчилгээний өмнө АсАТ (ОУН) доод утга 25, дээд утга 91, дундаж 48.57±4.7, эмчилгээний дараа доод утга 23, дээд утга 85, дундаж 47.71±4.92, АлАТ (ОУН) эмчилгээний өмнө доод утга 19, дээд утга 153.7, дундаж 66.05±21.7, эмчилгээний дараа доод утга 19, дээд утга 123.1, дундаж 62.82±19.95, шүлтлэг фосфатаза (ОУН) эмчилгээний өмнө доод утга 60, дээд утга 316, дундаж 280±36, эмчилгээний дараа доод утга 57, дээд утга 302, дундаж 268.5±33.5 болсноор тус тус илэрч байна (Хүснэгт 1).
Хүснэгт 1
Эмчилгээний 25 дахь хоногт эмчилгээний бүлгүүдийн лабораторийн шинжилгээний үзүүлэлт
|
Эмчилгээний өмнө |
Эмчилгээний дараа |
|
n=8 |
n=8 |
Лейкоцит |
4.61*109±1.7 |
5.67*109±1.76 |
Эритроцит |
4.75*1012±0.38 |
4.88*1012±0.49 |
Тромбоцит |
239.83*109±58.24 |
268.33*109±72.05 |
Лимфоцит |
38.47±9.19 |
39.28±5.29 |
Нейтрофил |
47.9±10.4 |
50.55±4.74 |
Нийт билирүбин (мкмоль/л) |
12.6±5.7 |
10.2±4.9 |
Нийт уураг (г/л) |
72.37±8.79 |
75.17±9.1 |
Альбумин (г/л) |
42.66±6.0 |
43.53±6.1 |
АсАТ (ГОТ) (ОУН/л) |
48.57±4.7 |
47.71±4.92 |
АлАТ (ГПТ) (ОУН/л) |
66.05±21.7 |
62.82±19.95 |
ШФ (ОУН/л) |
280±36 |
268.5±33.5 |
Тайлбар: *-p <0.05
Хүснэгт 1-ээс үзэхэд “Laennec” тарилга лейкоцитыг 1.2, эритроцитыг 1.02, тромбоцитыг 1.11, лимфоцитыг 1.02, нейтрофилыг 1.05 дахин тус бүр нэмэгдүүлж байгаа боловч эмчилгээний үр дүнд статистик үнэн магадлал гарсангүй. Биохимийн шинжилгээнд нийт билирүбин 1.23, АсАТ 1.01, АлАТ 1.05, ШФ 1.04 дахин буурч, нийт уураг 1.03, альбумин 1.02 дахин нэмэгдсэн боловч статистик үнэн магадлал гараагүй нь тохиолдлын тоо цөөн байсантай холбоотой байж болох юм.
Бидний судалгаанд APRI оноогоор эмчилгээний өмнө болон дараа 0.5 онооноос доош (фиброз F2 хүртэл) 50%, 0.5-1.5 (фиброз F2-3) оноог 37.5%, 1.5 онооноос дээш (фиброз F4 буюу цирроз) 12.5%, тус бүр эзэлж байв.
Фиброскан аппаратаар элэгний фиброз (фиброз F2 хүртэл) 62.5%, 0.5-1.5 (фиброз F2-3) оноог 25%, 1.5 онооноос дээш (фиброз F4 буюу цирроз) 12.5%, тус бүр эзэлж байв.
Фиброскан аппаратаар элэгний фиброзын медианы үзүүлэлт эмчилгээний өмнө 8.39±1.3, эмчилгээний дараа 6.41±0.85 буюу 1.3 дахин буурсан нь статистик үнэн магадлалтай байлаа. Харин өөхжилтйн медиан эмчилгээний өмнө 253.88±13.65, эмчилгээний дараа 252.63±11.58 болсон байна (Хүснэгт 2).
Хүснэгт 2
Эмчилгээний 25 дахь хоногт эмчилгээний бүлгүүдийн
фибросканы медианы үзүүлэлт
|
Эмчилгээний өмнө |
Эмчилгээний дараа |
|
n=8 |
n=8 |
Фиброзын медиан |
8.39±1.3 |
6.41±0.85* |
Өөхжилтийн медиан |
253.88±13.65 |
252.63±11.58 |
Тайлбар: *-p <0.05
Дүгнэлт:
1. APRI оноогоор 0.5 онооноос доош (фиброз F2 хүртэл) 50%, 0.5-1.5 (фиброз F2-3) оноог 37.5%, 1.5 онооноос дээш (фиброз F4 буюу цирроз) 12.5%, тус бүр эзэлж байв.
2. Фиброскан аппаратаар элэгний фиброз (фиброз F2 хүртэл) 62.5%, 0.5-1.5 (фиброз F2-3) оноог 25%, 1.5 онооноос дээш (фиброз F4 буюу цирроз) 12.5%, тус бүр эзэлж байв.
3. “Laennec” тарилга элэгний фиброзыг багасгах нөлөөг үзүүлж байна. Элэгний эс хамгаалах эмийн бэлдмэлтэй хавсран хэрэглэвэл эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх боломжтой юм.
Ном зүй
1. 2013 оны Монгол улсын Эрүүл мэндийн үзүүлэлт. Эрүүл мэндийн хөгжлийн газар. Улаанбаатар хот. 2014 он.
2. C. Moorman, S. C. Gordon, L. B. Rupp et al., “Baseline characteristics and mortality among people in care for chronic hepatitis: the chronic hepatitis cohort study,” Clinical Infectious Diseases, vol. 56, no. 1, pp. 40–50, 2012
3. Mehmet Coban, Erdim Sertoglu, and Huseyin Kayadibi, “Can indirect non-invasive markers or models replace liver biopsy?,” Liver International, vol. 35, no. 2, pp. 681–682, 2015
4. L. Castera, “Invasive and non-invasive methods for the assessment of fibrosis and disease progression in chronic liver disease,” Best Practice and Research: Clinical Gastroenterology, vol. 25, no. 2, pp. 291–303, 2011.
B. Badamsuren1,2 (Ph.D),
S. Badamjav2 (Ph.D, Associate Professor),
L. Tulgaa3 (Ph.D),
1- 3rd State Joint Hospital named after P.N.Shastin (SJHS)
2- Mongolian National University of Medical Sciences (MNUMS), School of Medicine (SoM), Department of Internal Medicine (DIM),
Professors team of the Gastroenterology
3- Mongolian National University of Medical Sciences (MNUMS), School of Medicine (SoM)
Background of the research
Noncommunicable diseases are by far the leading cause of death in the world, representing 63% of all annual deaths. Noncommunicable diseases kill more than 36 million people each year.
Noncommunicable diseases are the leading causes of death in our country and compared with 2004 its percentage per 10.000 population has increased nowadays by 1,2 - 2,0 times. Main causes noncommunicable diseases are harmful use of tobacco and alcohol, unhealthy diet and insufficient physical activity, resulting in overweight/obesity, have drastically increased among the population of Mongolia. Population aged 45 - 64 have with the highest risk factor for noncommunicable diseases reaching almost 53.2 percent.
As of 2014 the total number of digestive system diseases per 10.000 population were ranked at second place (1133,8 cases). Compared with 2013 the number of digestive system diseases has increased by 77 cases. Among major 5 disease causes of all hospital inpatients digestive system diseases are ranked at 3rd place with 324,3 cases per 10.000 population.
In 2004, liver diseases have reached 23,7 percent and gallbladder diseases 15,8 percent among all digestive system diseases, respectively. As of 2014 the total number of liver diseases showed constant growth, increased upto 27,8 percent. However, number of gallbladder diseases has decreased reaching 13,6 percent1.
If ischaemic chronic disease of heart, cerebrovascular and chronic obstructive pulmonary diseases shall be the main causes for world population mortality by 2030, in our country however, as of 2013 ischaemic heart disease, cerebrovascular and liver cirrhosis diseases are leading death causes countrywide2.
Alcoholic liver disease consisting mainly of liver cirrhosis with 39 percent, fatty liver disease with 27 percent and chronic liver inflammation with 11 percent, respectively. Results of the survey, performed in 2009 on 322 treatment cases of hospital inpatients of the Research Center of Digestive Diseases (RCDD) at the 3rd State Joint Hospital (SJHS) have revealed that in general liver diseases are consisting of viral hepatitis with 30,12 percent, alcoholic liver disease with 14,6 percent and remaining 55,28 percent of virus and alcohol-associated liver cirrhosis3.
"Laennec" human placenta injection contains a specific liver cell growth factor. This growth factor activates tyrosine kinase ferments and increases the volume of mitogen-activated protein (MAP) kinase and RAS protein in the liver, which contributes, on the other hand to liver cell regeneration and reduses fibrosis stage.
Main goal of the research
Evaluation of the liver fibrosis treatment with "Laennec" injection
Main objectives of the research
1. Determination of the liver fibrosis stage using indirect serum biomarkers
2. Determination of the liver fibrosis stage using FibroScan transient elastography
3. Result assessment of the research on liver fibrosis treatment with "Laennec" injection
Research tools and methods
In accordance with "Ethical Principles for Medical Research Involving Human Subjects" (adopted by the 18th WMA General Assembly, Helsinki, Finland, June 1964; amended by the 29th WMA General Assembly, Edinburgh, Scotland, October 2000) and Ethic Guidance "To respect people, to be efficient and honourable", followed in Mongolia, written permits were obtained from all survey participants based on approved informative permission forms. Laboratory and instrumental analysis tests were performed on survey participants before and after therapy.
Leukocytes, erythrocytes, platelets, neutrophils and lymphocytes were analyzed within the framework of the Peripheral Blood Smear Examination. Total volume of protein, albumin, aspartate transaminase (AsAT), alanine aminotransferase (AlAT) and total bilirubin, alkaline phosphatase indicators were determined and tested within the biochemical analysis.
Liver fibrosis stage was determined by the indirect serum biomarker method, also known as AST to platelet ratio index (APRI) test, using FibroScan Touch 502 transient elastograph, manufactured in France.
APRI test:
Clinical studies
In total 8 cases of liver fibrosis on hospital inpatients of Research Center of Digestive Diseases (RCDD) at the 3rd State Joint Hospital (SJHS) were chosen randomly by sampling method for examination purposes. Voluntary subjects of the survey received intramuscular injection of the "Laennec" preparate with 4 ml dose during 25 days.
Statistical processing
Information and data, collected during the survey were statistically processed using SPSS v. 19.0 software for statistical analysis (developed by IBM) in order to calculate parametric and non-parametric test results.
Results of the survey
The average age of voluntary subjects, participated on the survey, was 52.71±0.76. Thereof, 44.4 percent were male and remaining 55.6 percent female. Viral infection in form of Hepatitis B occupied around 50 percent, Hepatitis C roughly 25% and alcoholic liver diseases 25 percent of all examined liver diseases, respectively.
Following values were determined within peripheral blood smear examination before the therapy: minimum value of c: 2.86*109, maximum value of leukocytes: 7.5*109, average: 4.61*109±1.7, on the 25th day e.g. after the therapy - minimum value of leukocytes: 3.66*109, maximum value of leukocytes: 6.37*109, average: 5.67*109±1.76. Values determined before the therapy: minimum and maximum value of erythrocytes: 5.1*1012, average: 4.75*1012±0.38. After the therapy values were determined as following: minimum value of erythrocytes: 4.5*1012, maximum value of erythrocytes: 5.7*1012, average: 4.88*1012±0.49. Minimum value of thrombocytopenia before the treatment: 191*109, maximum value of thrombocytopenia: 342*109, average: 239.83*109±58.24. Minimum value of thrombocytopenia after the treatment: 172*109, maximum value of thrombocytopenia: 48, average: 268.33*109±72.05. Following values were measured by lymphocytes: minimum value before therapy: 28.6, maximum value: 47.9, average value: 38.47±9.19; minimum value of lymphocytes after the therapy: 34, maximum minimum value of lymphocytes: 47.9, average: 39.28±5.29. Value for neutrophils before the therapy: minimum value: 36.8, maximum value: 60.8, average: 47.9±10.4. Value for neutrophils, determined after the therapy: minimum value: 44.9, maximum value: 56.2, average 50.55±4.74.
Following values were determined for total bilirubin within the biochemical analysis before the scheduled treatment (umol/l): minimum value: 8.9, maximum value: 16.41, average value: 12.6±5.7; minimum value after therapy: 7.6, maximum value: 15.4, average value: 10.2±4.9. Total bilirubin before the therapy (g/l) - minimum value: 67.2, maximum value: 76.3, average value: 72.37±8.79; minimum value after therapy: 64.3, maximum value: 85.39, average value: 75.17±9.1. Albumin values, determined before the treatment (g/l) - minimum value: 40, maximum value: 46.06, average value: 42.66±6.0. Albumin values, measured after the therapy - minimum value: 42, maximum value: 46.06, average value: 43.53±6.1. Determined values for aspartate transaminase (AsAT) before the treatment - minimum value: 25, maximum value: 91, average value: 48.57±4.7; after the treatment - minimum value: 23, maximum value: 85, average value: 47.71±4.92. Alanine aminotransferase (AlAT) values before the treatment - minimum value: 19, maximum value: 153.7, average value: 66.05±21.7; minimum value of alanine aminotransferase after therapy: 19, maximum value: 123.1, average value: 62.82±19.95. Values for alkaline phosphatase before treatment - minimum value: 60, maximum value: 316, average value: 280±36; minimum value after treatment: 57, maximum value: 302, average value: 268.5±33.5 (please refer to Table 1).
Table 1.
Laboratory analysis results of therapy groups on the 25th day of the treatment
|
Before therapy |
After therapy |
|
n=8 |
n=8 |
Leukocytes |
4.61*109±1.7 |
5.67*109±1.76 |
Erythrocytes |
4.75*1012±0.38 |
4.88*1012±0.49 |
Thrombocytopenia |
239.83*109±58.24 |
268.33*109±72.05 |
Lymphopenia |
38.47±9.19 |
39.28±5.29 |
Neutrophils |
47.9±10.4 |
50.55±4.74 |
Total bilirubin (umol/l): |
12.6±5.7 |
10.2±4.9 |
Total protein (g/l) |
72.37±8.79 |
75.17±9.1 |
Albumin (g/l) |
42.66±6.0 |
43.53±6.1 |
АsАТ (GoT) |
48.57±4.7 |
47.71±4.92 |
АlАТ (GoT) |
66.05±21.7 |
62.82±19.95 |
Alkaline phosphatase |
280±36 |
268.5±33.5 |
Description: *-p <0.05
As shown in Table 1, "Laennec" injection increases the leukocytes by 1,2 times, erythrocytes by 1.02 times, thrombocytopenia by 1.11 times, lymphocytes by 1.02 times and neutrophils 1.05 times, respectively, but these values doesn't reveal any statistical reliability on treatment results. Following the biochemical analysis some values decreased as following: total bilirubin by 1.23, АsАТ by 1.01 times and АlАТ by 1.05 times. While total protein inceased by 1,03 times and albumin by 1,02 times, but lack of statistical reliability depends from few amount of random numbers.
Regarding the APRI scores our survey has revealed following percentage before and after the therapy: 50 percent below 0,5 scores (upto fibrosis stage F2), 37,5 percent with 0,5-1,5 scores (fibrosis stage F2-3) and 12,5 percent above 1,5 scores (fibrosis stage F4 e.g. liver cirrhosis).
By the measurement with FibroScan elastograph the survey test have revealed following results: 62,5 percent with liver fibrosis (upto fibrosis stage F2), 25 percent with 0,5-1,5 scores (fibrosis stage F2-3) and 12,5 percent above 1,5 scores (fibrosis stage F4 e.g. liver cirrhosis).
Measurement of liver fibrosis medians with FibroScan elastograph before treatment has shown 8.39±1.3 and afterwards 6.41±0.85, which means decrease by 1,3 times. This value has statistical reliability. However, measurements of fatty liver fibrosis has revealed before treatment 253.88±13.65 and after therapy 252.63±11.58, respectively (please refer to Table 2).
Table 2.
Median measurement results of therapy groups on the 25th day of the treatment with FibroScan elastograph
|
Before therapy |
After therapy |
|
n=8 |
n=8 |
Fibrosis median |
8.39±1.3 |
6.41±0.85* |
Liver fibrosis median |
253.88±13.65 |
252.63±11.58 |
Description: *-p <0.05
Conclusion:
1. In accordance with APRI scores: 50 percent below 0,5 scores (upto fibrosis stage F2), 37,5 percent with 0,5-1,5 scores (fibrosis stage F2-3) and 12,5 percent above 1,5 scores (fibrosis stage F4 e.g. liver cirrhosis).
2. By the measurement with FibroScan elastograph the survey test have revealed following results: 62,5 percent with liver fibrosis (upto fibrosis stage F2), 25 percent with 0,5-1,5 scores (fibrosis stage F2-3) and 12,5 percent above 1,5 scores (fibrosis stage F4 e.g. liver cirrhosis).
3. Above reflected values are demonstrating liver fibrosis reducing capability of the “Laennec” injection. This preparate has abilities to improve the efficiency of the treatment applied simultaneously with liver cell protecting medications.
Bibliography
1. Health indicators and statistics of Mongolia, 2013. Health Development Agency. Ulaanbaatar city. 2014.
2. C. Moorman, S. C. Gordon, L. B. Rupp et al., “Baseline characteristics and mortality among people in care for chronic hepatitis: the chronic hepatitis cohort study,” Clinical Infectious Diseases, vol. 56, no. 1, pp. 40–50, 2012
3. Mehmet Coban, Erdim Sertoglu, and Huseyin Kayadibi, “Can indirect non-invasive markers or models replace liver biopsy?,” Liver International, vol. 35, no. 2, pp. 681–682, 2015
4. L. Castera, “Invasive and non-invasive methods for the assessment of fibrosis and disease progression in chronic liver disease,” Best Practice and Research: Clinical Gastroenterology, vol. 25, no. 2, pp. 291–303, 2011.