Утас: 8003-2442, 8007-2442
8006-2442, 7777-0440
И-мэйл: info@dgb.mn
Цэвэршилтийн тухай


Хэрвээ та цэвэршилтийн насан дээрээ байгаа бол,танд ямар нэгэн таагүй шинж тэмдэг илэрч,эдгээр зовиур шаналгаанууд таныг цаг ямагт зовоож бол танд дараах зөвлөгөө өгье.

Цэвэршилтийн үе гэдэг нь эмэгтэй хүний амьдралын шилжилтийн үе байдаг бөгөөд 45-55 насанд өндгөвчний даавар ялгаруулах үйл ажиллагаа буурах үеэс бүрэн зогсох хүртэлх  үе байдаг. Цэвэршилт болсноос хойш эмэгтэй жирэмслэх чадваргүй болдог.Энэ бол насны байдлаас хамаарсан биед гарч буй хэвийн үйл явц учраас ямар нэгэн эмгэг зовиур шаналгаа илрэхгүй явагдана. Гэхдээ зарим эмэгтэйд янз бүрийн зовиур,шинж тэмдэг биед нь мэдрэгдэж цэвэршилтийн хэвийн явцыг алдагдуулдаг.Энэхүү гарч байгаа зовиур шаналгаа нь өндгөвчний үйл ажиллагаа буурч эстроген даавар буурсантай холбоотой байдаг.Цэвэршилтийн үеийн зовиур шинж тэмдгүүдийн бүрдлийг цэвэршилтийн хамшинж гэдэг.

Үүнд:
  • Нүүр болон цээжний хэсэг халуу оргих
  • Толгой өвдөх
  • Толгой эргэх
  • Хөлрөх
  • Нойр хулжих
  • Огиулах
  • Сэтгэл гутрал

  • Зүрхний орчим өвдөх
     
  • Даралт хэлбэлзэх
  • Зүрх дэлсэх 

Цэвэршилтийн хамшинжийг хүнд хөнгөний явцаар нь хөнгөн,хүндэвтэр,хүнд гэж 3 хэлбэрт ангилна.

Хөнгөн хэлбэр-Биеийн ерөнхий байдал ба хөдөлмөрлөх чадвар өөрчлөгдөөгүй,хоногт 10 хүртэл нүүр,цээжээр халуу оргино.Эмнэлзүйн явц яваандаа арилна.

Хүндэвтэр хэлбэр-Хоногт 10-20 удаа халуу оргино,толгой өвдөнө,нойр хулжина,ой ухаан муудна.

Хүнд хэлбэр-Зовиур шаналгаа тод илэрч,хөдөлмөрлөх чадваргүй байна.

Цэвэршилтийн үеийн эмчилгээ

Хүндэвтэр,хүнд хэлбэрүүдийн үед даавар орлуулах эмчилгээ хийгддэг.Үүнд эстроген болон гестаген даавруудын найрлагатай эм бэлдмэлүүд хэрэглэдэг.Гэхдээ даавар орлуулах эмчилгээ нь эмчийн байнгын хяналтанд,хүн бүрт өвөрмөц тунг сонгон авч тодорхой хугацаанд хэрэглүүлдэг.Яагаад гэвэл даавар орлуулах эмчилгээний эрүүл мэндэд сөрөг тал нь ялангуяа хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Хөхний хорт хавдар нь эрт үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Тиймээс тогтмол үзлэгт хамрагдаж байх нь чухал байдаг.

                                                              
 Харин та бүхэнд цэвэршилтийн үеийн зовиур шаналгааг хүний эд эсийг нөхөн сэргээж,өөрийнхөн нөөц боломжоор аливаа өвчнийг эмчлэгч  японы хүний ихсийн тарилга Лайннек-ийг танилцуулж байна.

Лайннек цэвэршилтийн үеийн өндгөвчний үйл ажиллагааг нөхөн сэргээж дааврыг тэнцвэрт байдлыг бий болгосноороо цэвэршилтийн хамшинжийг арилгах үр нөлөөтэй.
         

2016-03-16 | 4230