Дэлхийн хөгшрөлтийн эсрэг нийгэмлэгийн ерөнхий зохицуулагч, олон улсын анагаах ухаан, шинжлэх ухааны нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч доктор професор Савако Хибино урилгаар МОНГОЛД!!
Япон улсын Доктор Професор Савако Хибино Ди Жи Би ХХК-ын урилгаар Хөгшрөлт болон хөгшрөлтийн эсрэг “Хүний эхэсийн бэлдмэл (Laennec) эмчилгээний үр дүн, ач холбогдол ” нэртэй сургалт семинар зохион байгуулах гэж байна.
Японы Japan Bio Product компаний үйлдвэрлэдэг хүний эхэсийн бэлдмэл Монголд орж ирээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд эхэсийн бэлдмэл LAENNEC –ыг хэрэглэж элэгний хатуурал, архаг ядаргаа, цэвэршилт болон хөгшрөлт, гоо сайхан болон олон өвчний үед Монгол хүний биед өндөр үр дүнг өгч, биед гарч байгаа өөрчлөлтийг өөрсдийн биеэр мэдэрсэн.
Ихэнх улс орон эхэсийг олон жил эмчилгээний зориулалтаар өргөнөөр хэрэглэж ирсэн ч саяхан болтол түүний найрлага, бүтэц болон үүрэг үйл ажиллагааны зарчмыг бүрэн гүйцэд ойлгодоггүй байсан. Сүүлийн жилүүдэд биогенетикийн технологи болон судалгааны аргачлал маш эрчимтэй дэвшиж хөгжсөний ачаар эхэсийн талаарх эдгээр мэдээлэл нь бага багаар тодорхой болж байгаа юм. Ингэснээр бид өнөөдөр эхэс нь ядаргаа, алжаал тайлах чадвартай, харшлын эсрэг үйлчилгээтэй, арьсыг гоё толигор өнгөлөг болгох, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гэх зэрэг өвөрмөц шинж чанаруудтай болохыг тогтоосон юм.
Эдгээр гайхамшигтай шинж чанарууд нь эхэсийг урьдчилан сэргийлэх эмчилгээ, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг салбарт өргөнөөр ашиглаж олны анхаарлыг татах болсон. Түүнээс гадна эхэсийг зөвхөн эмчилгээний зориулалтаар ашиглаад зогсохгүй, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж байна. Эхэсийн хандаар хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж түүний эмчилж анагаах чадварыг ашиглах гэсэн хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Энэхүү өдөрлөг семинар нь эхэсийг хэрэглэхыг хүсэж буй хүмүүст үнэн зөв мэдлэг, мэдээллийг өгч түүний үр нөлөө, аюулгүй байдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх зорилготой юм. "Нэгдүгээрт, эхэс гэж чухам юу вэ?" "Эхэс нь яагаад хүний эрүүл мэнд болон гоо сайханд эерэгээр нөлөөлдөг вэ? "Эхэсийн хандаар хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аливаа сөрөг нөлөө, эрсдэл байгаа эсэх? Талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.