Утас: 8003-2442, 8007-2442
8006-2442, 7777-0440
И-мэйл: info@dgb.mn
Хүний ихсийн бэлдмэлийн үр дүн,аюулгүй байдлыг Архины болон Архины бус шалтгаант элэгний үрэвсэл дээр хийсэн судалгаа


Жин Ён Чой,Сон Мин Ли,Сун Хон Ёо,Ёнг Мин 
Парк - Гепатологийн төв,Бундан Жесинг төв эмнэлэг
Кейхү Ли-Сөүлийн төв эмнэлэг,дотоод эм хангах хэлтэс
Сеон Гуй Хван-Элэг-Хоол боловсруулах эрхтэн судлалын хэлтэс,CHA их сургууль,CHA Бундан төв эмнэлэг
Жон Ён Чой-Дотоодын эмнэлгийн хэлтэс,Сөүл хотын Мэри эмнэлэг
Сан Вүк Ли-Элэгний хэлтэс,Косин Их Сургуулийн Госпел эмнэлэг
Жай Сок Хван-Дотоодын эмнэлгийн хэлтэс,Кеймюнг Их Сургууль,Донгсан төв эмнэлэг
Кэён Кон Ким-Гэр бүлийн эмнэлгийн хэлтэс,Гачон Их Сургууль,Жил төв эмнэлэг
Хи Чеол Кан-Гэр бүлийн эмнэлгийн хэлтэс,Ёнсей Их Сургууль,Коллежийн эмнэлгийн Тусгай эмнэлэг
Габ Жин Чеон –Дотоодын эмнэлгийн хэлтэс,Улсан Их Сургууль,Ганюенг Асан эмнэлэг

2013 оны 12/18-нд хүлээн авсан.2014 оны 9/16-нд хүлээн зөвшөөрсөн.
2014 оны 10/9-нд олон нийтэд онлайнаар дэлгэсэн.

Хүний ихсийн бэлдмэл нь элэгний төрөл бүрийн өвчний шинж тэмдэгт хэрэглэж ирсэн уламжлалт анагаах ухааны арга юм.Энэ судалгааны зорилго нь Архины шалтгаант болон Архины шалтгаант бус элэгний үрэвслийн шинж тэмдэгтэй өвчтөнд үр дүнтэй эмчилгээний арга болохыг зорьсон.Бид энэ судалгааг олон төвтэй.нээлттэй,санамсаргү,харьцуулсан байдлаар явуулж байна.Энэ судалгааны шалгуур үзүүлэлт нь Архины шалтгаант болон Архины шалтгаант бус элэгний үрэвсэлтэй өвчтөнүүдийн Алатын хэмжээ хэвийн үеийнхээс 1,5 дахин их хүмүүсийг хамруулсан.Хяналтын бүлэгт байгаа өвчтөнүүд нь Флавин Аденин Динуклеотид болон элэгний бусад бэлдмэлээр судалгааны эмчилгээнд хамрагдсан.194 өвчтөнд судалгааны эмчилгээ хийхийн тулд дүн шинжилгээ хийснээс 154 өвчтөн шаардлага хангах боломжтой байсан.Эмчилгээний гол зорилго хяналтын шатанд 20%-иас их гэж тодорхойлсон боловч урьдчилсан шатны эмчилгээнд Алатын хэмжээг харьцуулан үзэхэд Хүний Ихсийн бэлдмэл болон хяналтын бүлэгт илэрхий ялгаа байгаагүй._/62,9% 44/70 vs 48.8% 41/84, р:0,0772.Эмчилгээ хийх болон илүү сайжруулсан эмчилгээг хийхэд гарсан үр дүн нь протоколын дагуух дүн шинжилгээтэй төстэй байсан. Бага зэргээс дунд зэргийн гаж нөлөө нийт өвчтөнүүдийн 3,1%-д илэрч байсан.Гаж нөлөө илэрч байгаа болон эмчилгээний гомдол санал 2 түвшинд ижил байгаа. Дүгнэж хэлэхэд Хүний Ихсийн бэлдмэл эмчилгээний үр дүн нь Архины шалтгаант болон Архины шалтгаант бус элэгний үрэвслийн үед Флавин Аденин Динуклеотид/ LE-FAD/-тай ижил байсан.
 
Архины шалтгаант болон архины бус шалтгаант элэгний үрэвсэл нь 2 гол вирусын шалтгаант бус өвчин юм.Солонгос улсад сүүлийн 4 жил Архины шалтгаант элэгний  өвчин буурч байхад Архины шалтгаант бус элэгний үрэвсэл нэмэгдээд байгаа.Архины шалтгаант бус элэгний үрэвсэл нь амьдралын хэв маягийг өөрчлөөд зогсохгүй бодисын солилцооны хамшинж,артерийн даралт ихсэлт,2-р хэлбэрийн чихрийн шижин,өөх тос ихсэлт,таргалалт үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.Согтууруулах төрлийн бодисын үйлчлэл болон таргалалт нь Архины шалтгаант болон Архины шалтгаан элэгний үрэвслийг үүсгэх хүчин зүйл болдог.Архины хэрэглээг бууруулах,амьдралын хэв маяг өөрчлөх нь эмчилгээний гол зөвлөгөө болдог.Гэхдээ эмийн бус эмчилгээний арга нь тийм ч үр дүнтэй биш байдаг бөгөөд энэ өвчин нь цаашлаад элэгний хатууралд хүргэдэг.Үүнээс үндэслэн амьдралын хэв маягийг өөрчилж дээрээс нь эмийн эмчилгээг хавсруулах нь энэ өвчний эдгээх гол арга зам юм.

Эдгээр аргууд нь элэгний нөхөн төлжилтийг дэмжиж өгдөг.Хүний ихсийн бэлдмэл нь1950 оноос Япон улсад хэрэглэгдэж эхэлсэн.Найрлага дээрээс нь үзэхэд Хүний Ихсийн бэлдмэл олон бодисуудыг агуулдаг.Тэдний дотор урацил,тирозин,фенилаланин,l-триптофан,мөн коллаген,пептид уураг,стеройд дааврууд,цитокин болон элэгний эсийн өсөлтийн хүчин зүйл агуулдаг.Мөн антиоксидант бодис ,үрэвслийн эсрэг медиатрууд,өсөлтийн хүчин зүйл агуулдаг. Хүний ихсийн бэлдмэл элэгний төрөл бүрийн өвчнөөс элэг хамгаалах,нөхөн төлжүүлэх чухал үүрэгтэй. Ийм учраас энэ судалгаанд хүний ихсийн бэлдмэлийг элэгний өвчлөлүүд тэр дундаа Архины шалтгаант болон Архины бус шалтгаанд элэгний үрэвсэлд үр дүнтэй, аюулгүй болохыг зорьсон олон төвтэй, нээлтэй, санамсаргүй, харьцуулсан судалгаа юм.

Материал болон аргууд

Судалгааны хэлбэр.
Энэ судалгаа 2007 оны 9/28-аас 2009 оны 7/7-ны хооронд эмнэлгийн хяналтанд хийсэн тандан судалсан,санамсаргүй,нээлттэй,олон төвт судалгаа юм.Эмнэлзүйн үйл явц Солонгос улсын эмнэлгийн бүх сургууль болон эмнэлгийн байгууллагуудад хянагдсан.Үүнд Бумдан Жесүнг төв эмнэлэг,Сөүл төв эмнэлэг,Бундан Ча төв эмнэлэг,Мери хоспитал эмнэлэг,Косин Их сургуулийн Госпел эмнэлэг,Кеймонг Их сургуулийн Донгсан төв эмнэлэг,Гачон Их сургуулийн Жил эмнэлэг,Ёнсей Их сургуулийн Северенс эмнэлэг,Улсан Их сургуулийн Гангнуенг Асан эмнэлэг.Судалгаанд бүхий л холбоотой нөхцөл байдалд сайн дураараа оролцож буй хүмүүст өөрсдийнхөн хэлээр танилцуулж судалгааны талаар мэдээлэл өгсөн.Бүх өвчтөнүүдийг санамсаргүйгээр сонгож бүх мэдээллүүдийг хадгалж,өгөгдлүүд дээр дүн хийхийг 3-дагч тал хариуцсан.Бүхий л судалгаа Финляндын эмч Хелсинки тунхаглалыг мөрдлөгө болгож ажилласан.Судалгаанд оролцож болох шалгуур үзүүлэлт нь вирусын бус архаг гепатит/Архины болон Архины бус шалтгаант элэгний үрэвсэл /-аар сүүлийн 6 сараас дээш хугацаагаар өвдсөн хүмүүсийг хамруулсан.Энэ шалгуур үзүүлэлт дор хаяж элэгний тест 2 удаа хийлгэсэн,хамгийн багадаа 6 сар өвчилсөн хүмүүсийг багтаасан.Судалгаанд оролцох шаардлага хангасан хүмүүсийг өмнөх 2 долоо хоногт эрүүл мэндийг үзлэг хийсэн.Үүнд биеийн жин,физикийн сорил,жирэмсэн эсэхийг лавлах шинжилгээ,элэгний үйл ажиллагааны тест болох Асат,Алат,нийт билирубин,элэгний вирусын тест  HBs Ag,anti-HBV,anti-HCV эсрэг биес,мөн лаборатор тест цусны дэлгэрэнгүй шинжилгээ,шээсний дүн шинжилгээ,цусны биохимийн хариу зэргийг шалгаж үзсэн.Хэвлийн хэт авиан шинжилгээг судалгаанд оролцох боломжтой өвчтөнүүдэд хийсэн.Шинжилгээний үр дүн үндсэн шугам болж ашиглагдсан.Бүх өвчтөнүүдэд элэгний шинжилгээг 2 долоо хоногт 3 удаа хийж байсан.Клиник судалгааны эмчилгээний дуусах хугацааг Алат-ын хэмжээ 10-40 /IU/l/ хүрсэн нөхцөлд эсвэл төлөвлөгдсөн эмийн тун хэмжээ дууссан үед зогсоосон.Хэрвээ өвчтөнүүд ямар нэг байдлаар өөр эм хэрэглэж байгаа бол тест-хяналт шинжилгээ хийхээс 1 долоо хоногийн өмнө хэрэглэж байгаа эм бэлдмэлийн болиулж байсан.Өвчтөнүүдэд элэгний гепатитэд үйлчлэх өөр эм хэрэглэхийг бид зөвшөөрөөгүй.Гэсэн хэдий боловч судалгааны үр дүнд нөлөөлөх үйлдэлгүй эмийг түр хугацаагаар хэрэглэхийг зөвшөөрч байсан.

Оролцогчид
Өвчтөнүүдийг судалгаанд оролцох болон оролцохгүй гэсэн 2 шалгуураар шалгасан. 
Оролцох шалгуурт: 1.Өвчтөн 18-74 насны 2.Архины шалтгаант болон Архины шалтгаант бус гепатит оноштой.3.Энэ өвчнөөр 6 сар ба түүнээс дээш хугацаагаар өвдсөн байх.4.Алатын түвшин дээд хэвийн түвшнээс их,1,5 дахин ихэссэн.Ялтас эсийн үйл ажиллагааны өөрчлөлттэй,эсвэл эхо-гоор паренхим эдийн өөрчлөлттэй хүмүүс энэ судалгаанд хамрагдаагүй.Яагаад гэвэл энэ хүмүүсийн шинжилгээний үзүүлэлтийг өөрчлөх магадлалтай байсан.Оролцохгүй байх шалгуурт:1.Элэгний үйл ажиллагааны хэвийн бус өөрчлөлттэй дараах хүмүүс:Вирусын шалтгаант элэгний үрэвсэл,цөсний зогсонгшил,аутоиммун шалтгаант гепатит,Вилсоны өвчин,элгэнд төмөр хуримтлагдах өвчин,төрөлхийн тирозины ферментийн гажуудалтай өвчтөнүүд 2.Хүний ихсийн бэлдмэлд урьд өмнө хэрэглээд хэт мэдрэг байдал гарсан 3.Сүрьеэгийн халдвартай 4.Элэгний хатуурлын хүнд зэрэг Чайлд Пью С ангилал,бодисын солилцооны өвчин,бөөрний өвчин,уушигны өвчин,зүрх судасны өвчтэй,мэдрэлийн болон сэтгэцийн өвчтэй хүмүүс 5.Хорт хавдраар өвдөж байсан 6.Витамин В2, Витамин В7 урьд өмнө харшлын хариу урвал үзүүлж байсан 7.Сүүлийн 3 сар өөр эмнэлгийн судалгаанд оролцоогүй 8.Сүүлийн 6 сар хүний ихсийн бэлдмэл хэрэглээгүй 9.Жирэмсэн хөхүүл эмэгтэчүүд 10.Хамтран ажиллахад хүндрэлтэй өвчөн

Эм бэлдмэлүүд
Энэ судалгаанд хүний ихсийн бэлдмэл Лайннекийг судалгааны группд эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн.Хяналтын группд идэвхтэй эм,элэгний бэлдмэл,флавин аденин динуклеотид /Ле-Фад / хэрэглэсэн.Ихэвчлэн Япон,Солонгост хүний ихсийн бэлдмэл болон Ле-Фад бэлдмэлийг боловсронгүй болгож элэгний архаг гепатит өвчний үйл ажиллагааны өөрчлөлтөнд хэрэглэдэг.Хүний ихсийн бэлдмэл нь хүний ихэс,хүйнээс гидролизын аргаар гаргаж авсан уураг,эрдэс бодис,аминхүчил,мөн стеройд даавар агуулагддаг.100 мг хүний ихэсийг  2 мл нэрмэл ус болон бензил алкохолд уусгадаг.Ле-Фадын ампул бүрт 15ul маммалайн гэх элэгний ханд,10мг флавин аденин нуклеотид найрлаг агуулагддаг.2 группын өвчтөнд 7 хоногийн 5 өдөр булчин болон арьсанд тарьж байсан.Алатын хэмжээ хэвийн болоход эмчилгээг зогсоож байсан.Өвчнүүдийн Алат 10%-ээс дээш өөрчлөгдөж байсан ба Алатын хэмжээ өөрчлөгдөөгүй хүүүст тунг 2 дахин нэмж эмчилгээг хийж 6 долоо хоног эмчилгээ үргэлжилсэн.

Үнэлгээний аргууд
Өвчтөнүүд дор хаяж судалгааны эмчилгээг 1 ампул авснаар эмчилгээний үр дүн илэрч байсан нь протоколын дагуу нийт өвчтөнүүдэд тодорхойлогдож байсан.Тэд нар ямар нэгэн протоколоос гажууд үйлдэл хийхгүйгээр судалгааг дуусгасан.Тэдний эмчилгээний үр дүн нь 80%-иас их байсан.Гистологийн шинжилгээний үнэлгээг өвчтөн бүрт түгээмэл хийх боломжгүй мөн элэгний энзим,биохимийн өөрчлөлт,гистологийн шинжилгээний өөрчлөлт давтагддаг учраас АЛАТ-ын түвшин тодорхойлох нь энэ судалгааны үр дүнд хэрэг болдог.Үндсэн эмчилгээний үр дүнд хүрэх зорилго 20% гэж тодорхойлж байсан бөгөөд АЛАТ-ын түвшин өсөх өсөлт нь эмчилгээнд орохоос өмнө өссөн өсөлт буурах чухал байгаа.Хүний ихсийн бэлдмэлийг хэрэглэх гол үр дүн нь 6 долоо хоногийн турш эмчилгээнд хэрэгслэснээр харьцуулагдаж үнэлэгдэнэ.Юутай харьцуулагдах вэ гэвэл Ле-Фад хяналтын группын үр дүнгийн тоотой харьцуулагдана.Хоёрдогч үр дүнгийн төгсгөлийн үнэлэмж нь дараах байдлаар тодорхойлогдоно:Алатын нь хэмжээ  нь 40 u/l хүртэлх хэмжээнд очоогүй өвчтөнүүдийг үр дүн бага гэж үзнэ,Алатын түвшин 1,2 болон 1,5-дахинаас бага буурсан болон хэвийн хэмжээний 40 U/l –иас их байгаа нөхцөлд үр дүн бага гэж үнэлнэ,Асат хэвийн байсан өвчтөнүүд Алат,Асат,нийт билирубины хэмжээ 2,4,6 долоо хоногт дээд шугамнаас өөрчлөгдсөн байвал АЛат хэвийн түвшинд хүрэх хугацаа хэвийн гэж үзнэ.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу эмийн гаж нөлөөг хянаж байсан.

Статистикийн мэдээллүүд
Бүх статистик судалгааны хяналт  SAS программ ашиглаж ажиллаж байсан.Бага болон дунд шинжилгээний хувьд логистик регрессийн шинжилгээг ашиглаж байсан.Өвчний шалгуур үзүүлэлт болон эмнэлгийн өвчний түүх архины болон архины бус шалтгаант гепатит бөгөөд эмчилгээний эмчилгээний түүх нь анализын ковариацин аргыг хэрэглэсэн.Алат болон Асат-ын хэвийн хэмжээнд хүрэх аргыг тооцоохдоо Каплан-Мейр үнэлэмжийн аргыг ашиглаж лог-ренк шинжилгээг ашиглаж анализ хийсэн.Нийт үнэлгээгээ дараах тэгшитгэлээр ашиглаж тооцсон.Үнэлэмж хувиар=(дозын дагуу эмчилгээ хийсэн тоо/яг хэдэн өдөр эмчилгээ хйисэн тоо)*100 мөн Вилксоны түвшин тогтоох шинжилгээний нийлбэрийн анализ хэрэглэсэн.Эсрэг үйлдлүүдийн давтамж нь chi хавтгай болон Фишерийн тест зэргийг ашиглаж анализ хийсэн. Айлчлалын үеэр биеийн шалгалтын үр дүнгийн өөрчлөлт, бүлэг хоорондын лабораторийн утгын өөрчлөлт тэгшитгэл / Gee /, McNemars туршилтыг, эсвэл Cochran-дээд мантийн-Haenszel сорил тооцоолох ерөнхий, хосолсон т тест, ANCOVA ашиглаж дүн шинжилгээ хийж байна.Демографик болон бусад үндсэн шугамын графикууд дээр chi-хавтгай анализ болон фишерийн тест мөн Вилксоны нийлбэрийн үнэлэмж зэргийг ашиглаж анализ хийсэн.2 утгатай Р үнэлэмж 0,05-ааас бага байхаар тооцоолсон. 

Үр дүнгүүд
Судалгааны урсгал жагсаалт
Энэ шинжилгээ судалгаанд 324 хүн оролцсон.194 өвчтөн зохих ёсны шалгууруудыг хангаж байсан.95 өвчтөн хүний ихсийн бэлдмэл Лайннек-т хуваарилагдсан,99 өвчтөн Ле-Фад группт хуваарилагдсан.2 өвчтөн нийт өвчтөнүүдээс хасагдсан ба тэдгээр хүмүүст сүрьеэгийн илрэл байсан.192 өвчтөн дахин шинжилгээний үр дүнд  багтсан.38 өвчтөн РР анализаас хасагдсан тэд нарт өөрсдөөс шалтгаалах өвчин,шалгуур үзүүлэлтүүдийг зөрчсөн,эм хэрэгсэл,протоколын дагуух ноцтой зөрчил гаргасан хүмүүс байсан.Төгсгөлд нь РР анализ группын 154 өвчтөн ямар нэгэн протоколын зөрчил гаргаагүй судалцгааны явцад бүрэн оролцсон.70 өвчтөн хүний ихсийн тарилгын группт хамрагдсан,84 өвчтөнд Ле-Фад эмийн группт хамрагдсан

Демографикийн мэдээлэл болон субьектүүдийн  онцлог шинжүүд
2 группын хооронд элэгний үйл ажиллагааны үзүүлэлт,ялтас,нас,хүйс,өндөр нам,жин,тамхи,архины хэрэглээний мөчлөг,бусад өвчний түүх зэрэг статистийн ялгаа байгаагүй.Ялтсын тоо эмчилгээний бүлэгт 248.13+_68.52/*10-ийн 9 зэрэг Ul/,хяналтын бүлэгт 251.90+_62.15(10-ийн 9 зэрэг).Согтуурах ундаа хэрэглээний тоо нь 49(70%) шинжилгээний групп-т,54(64.3% ) хяналтын групп-т байсан.Дундаж архины хэрэглээний мөчлөг 2 групп-т 21.17\+_10.22 жил байсан бөгөөд сард хэрэглэх мөчлөг нь 11.15+-10.б болон 10.37+_10.34 байсан.Солонгост согтууруулах төрлийн ундааны төрөл хэлбэр олон байдаг учраас согтуурах ундааны хэмжээ болон төрлийг тодорхойлоход хэцүү байсан.Хяналтын болон шинжилгээний группын  харьцуулан үзэхэд зүрх судасны өвчин зарим өвчтөнд зүрх судасны өвчин(29 өвчтөн vs 41 өвчтөн),хоол боловсруулах болон элэг цөсний системийн (20 өвчтөн vs 26 өвчтөн ),бодисын солилцоо болон дотоод шүүрлийн системийн (13өвчтөн vs 20 өвчтөн) өвчний илрэлүүд байсан боловч 2 бүлгийн хооронд илэрхий ялгаа байгаагүй.Ямар нэгэн эмийн хэрэглээний тоо нь хяналтын бүлгийн  тоо (83.3%)шинжилгээний бүлгээс (64.3) их байсан.Статистийн хувьд тиймч ялгаа байхгүй.

Үр дүн
Төгсгөлийн цэгийн 20% байхад энэ судалгааны үр үнгийн хувь ялгарч байсан.Эсвэл Алатын сайжирсан дүнгээр 14.1 % байсан нь хяналт болон шинжилгээний бүлэгт гарч протоколын дагуух гэж үзнэ.Алатын хэмжээ шинжилгээний бүлэгт 57.3%-иар буурч байхад хяналтын бүлэгт 44.3%-иар буурч өөрчлөгдөж байсан.Итгэл үнэмшлийн интервалын  доод хязгаар 95.3%-иар тусгагдсан.Энэ нь Алатын хэмжээ буурснагар хүний ихсийн бэлдмэл  байсан бүлэг нь Ле-Фад хэрэглэж байсан хүмүүсээс харьцангуй чухал байсан.Цаашид Алатын хэмжээ хэвийн хэмжээгээтэй  харьцуулахад нэлээд өөрчлөгдөж байсан.Иймэрхүү өвчтөнүүд хяналтын бүлгээс шинжилгээний бүлэгт их байсан.Аль аль бүлэгт элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийн суурь түвшин ижил төстэй байсан:1)Алат 99.5+_40.7 ul vs 98.5+-50.7 ul 2) Асат 69.0+_67.2 ul vs 74.6+_73.0 ul,гамма-глутамил транспептидаза  146.1+_195.1 vs 179.5+_313.1 IL/U 4) Шүлтлэг фосфатаза 162.7+-121.3 IL/U vs 183.3+_150.0 IL/u 5) нийт билирубин 1.4+_3.9 mg/dl vs 1.0+_1.0 mg/dl.Дараагийн эмчилгээнд  Асат,гамма-глутамил транспептидаз,шүлтлэг фосфатаза мөн нийт билирубин аль аль бүлэгт буурсан.Эмчилгээний дараах 6 долоо хоногт аль аль бүлэгт адилхан байсан.—22.8+_65.2 vs -21.6+_65.8 Aсат,-51.3+_141.0 vs -75.6+_187.3 yGTP,-11.5+_44.6 vs -21.5+_72.7 шүлтлэг фосфатаза,-0.5+_3.1 vs -0.2+_0.8 нийт билирубин.
Зураг 3 дээр Алатын хэмжээ 6 долоо хоногийн хугацаанд хэрхэнд өөрчлөгдсөнийг харуулж байна.Алатын бууралтын түвшин үндсэн шугамаас өөрчлөгдөж байгаа нь шинжилгээ болон хяналтын бүлгийн хооронд ялгаа байхгүй байсан.РР дүн шинжилгээ нь энэ 2 бүлэгт ялгаа гараагүй.Гэсэн хэдий ч хүний ихэс,Ле-Фад хоёулаа Алатын хэмжээг бууруулсан.РР дүгнэлт өвчнүүдийн демографик,архины хэрэглээ,хэмжээний өөрчлөлт,элэгний үйл ажиллагааны үзүүлэлт  2 бүлэгт ялгаа байхгүй байсан.Гол үр дүнг дахин шинжлэхийн тулд нийт өвчтөнүүдээ бүлэг  дотор нь эмийн хариу урвал үзүүлдэг болон үзүүлдэггүй гэж дахин хуваасан.Эмийн хариу урвал буюу гаж нөлөө үзүүлдэгт нь АЛатын хэмжээ 20%-иас дээш буурсан.Гаж нөлөө үзүүлдэггүй өвчтөнүүд нь шинжилгээний бүлэгт Асат хэмжээ нь нэлээн өндөр байсан.Хяналтын бүлгийн хариу урвал үзүүлдэг өвчтөнүүдийн Алатын хэмжээ их байсан.Хяналтын бүлэгт хариу урвал үзүүлдэггүй өвчтөнүүд нь хариу урвал үзүүлж байгаагаасаа их байсан.Тун хэмжээг харгалзахгүйгээр хүний ихсийн бэлдмэлийг хэрэглэж байгаа өвчтөнүүд нэлээд ялгаатай байсан.Гэсэн хэдий ч тун хэмжээний бүлгийн хариу урвал үзүүлдэг өвчтөнүүд нээх их ялгаагүй байсан.
Аюулгүй байдал Аюулгүй байдал 194 өвчтөнд хамрагдана.Ядаж л судалгааны түвшинд 1 тун эм хэрэглэсэн.Ямар нэгэн гаж нөлөөг эм зүйч судалгаагаар илрүүлж  байсан.Шинжилгээ болон хяналтын бүлгийн хооронд гаж нөлөөтэй холбогдолгүйгээр эмчилгээний мөч ялгаагүй байсан 21 үйл явдал 19 өвчтөнд vs 42 үйл явдал 22 өвчтөнд.Гэхдээ тийм хүнд гаж нөлөө судалгааны явцад илрээгүй.Нэг өвчтөн дээр шинжилгээний бүлэг арьс загатнасан.Хяналтын бүлэгт 5 өвчтөнд зарим нэг гаж нөлөө илэрч байсан.Үүнд:Гастрит,үе мөч өвдөх,ядрах сульдах,халуурах,загатнах шинж илэрч байсан.Ихэнх гаж нөлөө хэвийн байдалтай байсан.Ямар нэгэн эмчилгээ гаж нөлөөтэй уялдуулж лабораторын шинжилгээ цус болон биохимийн шээсний шинжилгээ хийгдээгүй.2 бүлгийн хувьд дундаж 98,1% мөн 98,3% тус тус байсан.

Шийдвэрлэх дүгнэлт
Энэ судалгаа олон төвтэй,нээлттэй,санамсаргүйгээр,харьцуулсан судалгаа бөгөөд Архины шалтгаант болон архины бус шалтгаант элэгний үрэвсэлд хүний ихсийн бэлдмэлийг хэрэглэх тухай юм.Ле-Фадтай харьцуулахад  хүний ихсийн бэлдмэл аюулгүй бөгөөд үр дүн нь тийм их ялгаа байхгүй.Архины шалтгаант болон архины бус шалтгаант гепатитын эмгэг жам ижил боловч өөр өөр шалтгаантай.Элэгний эсэд липид хуримтлагдахыг хавдар үхжлийн хүчин зүйл –альфа,хүчилтөрөгчийн дутуу исэлдэлтийн бүтээгдэхүүхүүд өдөөдөг.Энэ 2 өвчинд үрэвсэл,үхжлийн,элэгний эсийн шүүх үйл ажиллагаа бууралт зэрэг эмгэг бүтцийн ижил шинж тэмдэг байдаг.Эмчилгээний зарчим нь архины хэрэглээг алга болгох,хэвийн бус бодисын солилцооны үйл явцыг хянахад оршдог.Үр дүнг нэмэхийн тулд илүү үр дүнтэй эмийн хэрэглээг санал болгодог.Үүнд:Кортикостеройд,Хавдар үхжлийн хүчин зүйлийн эсрэг бие,антиоксидант,Фентоксифиллин ордог.Архины шалтгаант элэгний үрэвслийн үед Кортикостеройд,фентоксифиллин хэрэглэдэг.Эдгээр эмийн гаж нөлөө,үр дүнг тодорхойлоход хязгаарлагддаг.Архины бус шалтгаант элэгний үрэвслийн үед шууд даралт ихэсгэх,өндөр түвшинд липид үүсгэж байдаг.Инсулинд мэдрэг бодис,антиоксидант,элэг хамгаалагчдыг архины бус элэгний үрэвслийн бодисын солилцооны ,элэг хордуулах үйл явцад хяналт тогтоох зорилгоор эмчилгээний үед хэрэглэдэг.Инсулин мэдрэг нөлөөлөх бодисыг  архины бус шалтгаант элэгний үрэвслийн үед эмнэлгийн хяналт тогтооход маш сайн төлөөлөгч  гэж үздэг.Гэсэн хэдий ч архины бус шалтгаант элэгний үрэвсэл бусад судалгаанууд тодорхой үр дүнтэй эцсийн аргыг шаарддаг байна.Энэ бол гаж нөлөөнөөс зайлсхийх,биеийн өөх тос хуваарилах,зүрх судасны рискеес сэргийлэх юм.Хүний ихсийн бэлдмэл үрэвслийг бууруулах болон антиоксидантын идэвхжлийг бууруулах үйлдэлтэй.Элэгний архаг үрэвслийн үед хүний ихсийн бэлдмэл гепатоцид эсийг хамгаалдаг.Нэмж хэлэхэд хүний ихсийн бэлдмэл супероксид дисмутазыг өсгөж малондиалдехи оксидыг,азотын оксидыг бууруулж липид,пероксидазаас хүний ихсийн бэлдмэл элэгний гэмтэлтэй эсүүдийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг.Бидний харьцуулсан судалгаанд хүний ихсийн бэлдмэл мөн Ле-Фад хоёулаа Асат,Алат,нийт билирубин,шүлтлэг фосфатаза,гамма-глутамил транспептидазаг бууруулж байсан.Үндсэн шугамын түвшин  хяналтын бүлэг шинжилгээний бүлгээс зарим элэгний үйл ажиллагааны үзүүлэлт өндөр түвшинд байсан нь энэ сонголтын байдлаас хамаарман байж болох юм.Гэхдээ энэ 2 бүлгийн ялгаа илэрхий байгаагүй.Элэгний үйл ажиллагааны үндсэн шугамын үзүүлэлт өндөр өвчтөнүүд илүү их үр дүнг үзүүлж байсан юм.Цаашид тун хэмжээг судалгааны бүх түвшин 2 бүлгийн хувьд ижил төстэй байсан.Шинжилгээний бүлгийн нөлөө хяналтын бүлгийг бодвол арай илүү байсан.Хүний ихсийн бэлдмэлийг 32 өвчтөнөөс 11 нь хэрэглээд Алатын хэмжээнд маш сайн өөрчлөлт гарсан.Цаашлаад тунгийн болон үр дүнгийн судалгааг илүү нарийн явуулах шаардлагатай гэж үзэж байна.Мөн 2-догч шатны өөрчлөлтүүд 2 бүлэгт мөн л ижил түвшинд байсан.Нээлттэй,олон төвт,эмнэлгийн судалгааны үр дүнд хүний ихсийн бэлдмэлийг архины шалтгаат болон архины бус шалтгаант элэгний үрэвсэлд хэрэглэх нь Ле-Фадтай харьцуулахад ялгаагүй гэж үзэж байна.Аюулгүй байдлын хувийн мэдээлэл нь 2 бүлэгт мөн л адил гарсан.Ийнхүү дүгнэж хэлэхэд эмийн үйлдлийн механизм тодорхой бус байгаа боловч хүний ихсийн бэлдмэлийг архины шалтгаант болон архины шалтгаант бус элэгний үрэвслийн үед Аделвин-9-тэй адил хэрэглэж болно гэдгийг өгөгдлүүд харуулж байна.Гэхдээ архины болон архины бус шалтгаант элэгний үрэвслийг эмчлэх үйл явцад хүний ихсийн бэлдмэл дэх идэвхтэй найрлагууд нь яаж нөлөөлж байгаа судалгааг хийх шаардлагатай гэж үзэж байна.
 
Талархал
Энэ судалгааг GCJBP дэмжиж зохион байгуулсан юм.Бүх судалгааны судлаачид ICMJE формыг бөглөсөн бөгөөд судалгааны явцад судалгааны болон ёс зүйн,сонирхлын зөрчил гараагүй.

2015-10-02 | 3313