Хүний эхэс дунджаар 22 см урт, 2-2,5 см зузаан байх бөгөөд ойролцоогоор 500 гр жинтэй байдаг. Тэрээр ихэнхдээ улаан хүрэндүү эсвэл элгэн хүрэн өнгөтэй байдаг.
Эхэс нь хүйгээр дамжин эхийн хэвлийд бойжиж буй урагтай холбоотой байдаг. Хүй нь ойролцоогоор 55-60 см урт байдаг бөгөөд хоёр артерийн, нэг венийн судас зэргээс бүрддэг байна.
Эхийн сав нь ураг бойжих явцад эхэс рүү тэлж эд эсүүдээс бүрдэх маш нимгэн давхаргыг үүсгэдэг. Үр дүнд савны гадуурх хальс нь “модны” мэт салаалсан бүтэцтэй болдог.
Материалын хувьд энэхүү салаалсан бүтэц нь котиледон хэмээх савны салбанхайнаас бүрдэнэ.
Хүний эхэс нь ихэнх тохиолдолд хавтгай диск хэлбэртэй байдаг бол төрөл бүрийн хөхтөн амьтдын эхэс хэмжээ, хэлбэрийн хувьд хоорондоо маш их ялгаатай байдаг.
ХҮНИЙ ЭХЭС ГЭДЭГ НЬ ...Эхийн хэвлийд бойжиж буй ургийг эхэсийн мембрантай холбож улмаар өсөлтөнд нэн шаардлагатай эрдэс бодис, тэжээлийг авах, мөн илүүдэл буюу хаягдал бодисуудыг цэвэрлэх, эхийн цусаар дамжин хийн солилцоо явуулах зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм.
Түүнчлэн, эхэс нь төрөл бүрийн гормоны, цитокин, эсэлтийн фактор бодис, энзим зэрэг олон хүний биед зайлшгүй хэрэгцээтэй байдаг идэвхит бодисуудыг агуулдаг.
Эртний Грекүүд болон Манай Эрний өмнөх үеийн Хятад улсад эхэсийг эмчилгээний зориулалтаар ашигладаг байсан нь нотлогдоод байгаа.
Түүхэн баримтаар Манай Эрний өмнөх үеийн 400 онд Гиппократ хүний эхэсээр эмийн бэлдмэл хийж Эртний Египетийн хатан хаан Клеопатра-г эмчилж түүний гоо үзэсгэлэнг хэвээр хадгалах, үргэлж залуу харагдуулахад ашигладаг байж.
Өнөө үед эхэсийг маш олон боловсруулж эмчилгээний зориулалтаар, гоо сайхны зориулалтаар эсвэл эрүүл мэндийг дэмжигч нэмэлт хүнс хэлбэрээр өргөнөөр ашиглаж байна.