ЭНЭХҮҮ БЭЛДМЭЛИЙГ ЯМАР НӨХЦӨЛД ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
“Laennec” - ”Лайннек”( Bioproductslndustry Co.,Ltd Japan-Японы Биологийн Бүтээгдэхүүний Үйлдвэр ХХК, Япон Улс) нь Монгол Улсын ЭМЯ-нд албан ёсоор эмийн бүртгэлд бүртгэгдсэн. (Эмийн бүртгэлийн дугаар F140419APO03694. Бүртгэлийн хүчинтэй хугацаа: 2019.04.29. ”Лайннек” тарилга нь судсаар буюу булчингаар тарьж хэрэглэх зориулалттай болно.
”Лайннек” нь дараах үйлчилгээтэй болно:
- Биеийн эд эсүүдийн нөхөн үржлийн мөчлөгийг засварлаж тэдгээрийн апоптоз буюу үхжилтийг зогсооно.
- Эд эсийн амьсгалын үйл ажиллагааг идэвхжүүлнэ
- Эсүүдийн исэлдүүлэлтийн эсрэг дархлааг идэвхжүүлнэ
- Бие махбодийг хоргүйжүүлнэ
- Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
Өнөөдрийн байдлаар ”Лайннек” эмийн бэлдмэлийг дараах нөхцөлд эмчилгээний журмаар хэрэглэж байна:
- Хөгшрөлт, хэт ядаргаа буюу сульдаа, стресс тайлах, бие махбодийг сэргээх, сэтгэл санааны болон биеийн ноцтой цочрол стрессыг тайлах
- Хөгшрөлтийн эсрэг эмчилгээ болон гоо сайхны эд эсийг дотрох үндсэн механизм дээр суурилсан эрүүл мэндэд эерэг, биед таатай үр нөлөө
- Вирусын бус гаралтай бүх төрлийн гепатитын эмчилгээ (стеатогепатит буюу элэгний өөхний үрэвсэл, цирроз буюу элэгний хатуурал, спиртээс шалтгаалсан гепатит)
- Элэгний “В”,”С” вирусын эмчилгээ, вирусын гаралтай гепатит буюу элэгний үрэвслийн эмчилгээний дараах элэгний хэвийн үйл ажиллагааг сэргээх
- Эмэнд тэсвэртэй гэдэсний шархны эмчилгээ
- Нойр булчирхайн үрэвсэл, эмэнд тэсвэртэй өвөрмөц бус шархлаат колит буюу Бүдүүн гэдэсний үрэвслийн эмчилгээ
- Архаг ядаргааны хам шинжийн эмчилгээ
- Харшлын гаралтай дерматит, псориаз буюу хайрст үлд болон герпесийн гаралтай үрэвслийн сэдрэлт
- Үс хэсэгчлэн халцрах, трихологи буюу үс судлалын үс халзралт судлал
- Эмэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгаан болох савны архаг үрэвсэл, амжилтгүй зохиомол хээлтүүлэг (үр суулгалт), байнгын үр зулбалт, цэвэршилтийн дараах хам шинж зэргийн эмчилгээ.